Инфляц 9 хувьд хүрлээ

10-р сарын 13, 2025 - 07:53
1 сар өмнө
 0  11
Инфляц 9 хувьд  хүрлээ

2025 оны есдүгээр сард Монгол Улсад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 9.0 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


2025 оны есдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.0 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 15.0 хувь, хүнсний бүлгийн үнэ 10.4 хувь,хүнсний бус бүлгийн үнэ 8.5 хувиар тус тус өссөн байна.

Өнгөрсөн сард төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 7.5 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 16.2 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.2 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.4 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна. 


Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow