"Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж эхэлжээ

1-р сарын 4, 2024 - 08:22
12 сарын өмнө
 0  96
"Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж эхэлжээ

Насны хишиг олгох журмын дагуу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадмын долдугаар сарын 15-нд мөнгө олгодог. Энэ жилийн хувьд 1958 оны долдугаар сарын 16-наас 1959 оны хоёрдугаар сарын 12-ны хооронд төрсөн ахмадууд бүртгүүлэх юм. 

Шинээр авах иргэд цахимаар буюу https://ehalamj.mn/ сайтаар үйлчилгээ авах хүсэлтээ гаргах аж. Цахимаар үйлчилгээ авах боломжгүй бол өөрийн харьяалагддаг сум, хорооны Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж, бичиг баримтын хамтаар бичгээр хүсэлтээ гаргана. 

Ингэхдээ насны хишгийн мөнгө авах дансаа холбуулах ёстой. Халамжийн сангаас өмнө нь ямар нэгэн үйлчилгээ авч байсан бол өмнөх бүртгэлтэй дансаа холбох юм.

Нэг удаа бүртгэл хийлгэсэн ахмад настнуудын мэдээлэл цаашид автоматаар шинэчлэгдэнэ.

Энэ жил хоёрдугаар сарын 23-наас өмнө 65 нас хүрсэн ахмадууд хүсэлтээ гаргаж, насны хишиг авч эхэлнэ. Харин хоёрдугаар сарын 23-наас хойш төрсөн, 65 нас хүрч буй ахмадууд наадмын үеэр олгодог бүртгэлд хамрагдах юм.

Share:
96

like

dislike

love

funny

angry

sad

wow