11 дүгээр ангийн сурагч О.Баярчулуун ''Монголын нууц товчоо''-г бүрэн эхээр нь Монгол бичигт буулгажээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын лаборатори I сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Баярчулуун "Монголын нууц товчоо"-г бүрэн эхээр нь Монгол бичигт буулгажээ. Үүний тулд өдөр бүр тасралтгүй 16 цаг ажиллаж, 21 өдөрт багтаан дуусгасан байна.

