ОХУ-тай манай нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэх, тэргүүн ээлжид ачилт хийх талаар ярилцаж тохиролцлоо
Г.Дамдинням "Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинд тавьсан хүсэлтийн дагуу ОХУ-ын Эрчим хүчний нэгдүгээр орлогч сайд П.Ю.Сорокин болон Монгол Улс руу ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн экспортолдог Роснефт тэргүүтэй ААН-дын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, манай нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэх, тэргүүн ээлжид ачилт хийх талаар ярилцаж тохиролцлоо.
Мөн яаралтай асуудал үүсэхэд хамтран шуурхай шийдээд явах ажлын хэсэг гаргаж ажиллахаар тохиролцлоо.
Тав дахь өдөр ахин хуралдаж ярилцсан ажлын үр дүнгээ дүгнээд явна" гэжээ.

