УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ

11-р сарын 13, 2024 - 17:34
2 сарын өмнө
 0  14
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ
УБEГ-ын дарга Д.Дэлгэрсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг ажлынхаа өрөөнд архидан согтуурсан үедээ хүн зодож танхайрсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, энэ талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн юм. Д.Дэлгэрсайханг 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилж байв.
Тэрбээр Монгол Улсын Техникийн их сургуулийг 1997 онд бакалавр, 1999 онд магистр, 2011 онд докторантаар тус тус төгссөн, компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар 2016 оноос хойш ажиллаж байв.
Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow