"Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн захирал Э.Ууганбаяр нь амь насаа 3 тэрбумаар үнэлж, байгууллагынхаа 30 сая төгрөгөөр өөрийгөө даатгуулжээ

1-р сарын 25, 2025 - 09:43
6 өдрийн өмнө
 0  87
"Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн захирал Э.Ууганбаяр нь амь насаа 3 тэрбумаар үнэлж, байгууллагынхаа 30 сая төгрөгөөр өөрийгөө даатгуулжээ

 УИХ-ын гишүүн Ө. Шижир "Эрдэнэс монгол компанийн харьяа байгууллагын захирал өөрийнхөө  амь насыг даатуулсан гэж мэдээлсэн. Ингэхдээ амь насаа   гурван тэр тэрбумаар үнэлж, 30 саяар даатгуулсан байна гэж тодорхой хэлсэн юм. Харин энэ хүн хэн болохыг олон нийт сонирхож эхэлсэн билээ.  Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар "Эрдэнэс Монгол" компанийн харьяа төрийн өмчит "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн захирал Э.Ууганбаяр нь амь насаа 3 тэрбумаар үнэлж, байгууллагынхаа 30 сая төгрөгөөр өөрийгөө даатгуулсан байна.

Ингэхдээ "Мөнх" даатгал гэх даатгалын компанид даатгуулжээ. Мөнгөтэй хүн өөрийгөө даатгуулах нь орчин үед тийм ч сонин зүйл биш. Гэхдээ  Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын эрх бүхий албан тушаалтнууд  захирал ийм өндөр үнээр даатгуулсан нь олны анхаарлыг татаж буй юм. Учир нь 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43 хувь нь алдагдалтай ажилласан байдаг.

Share:
87

like

dislike

love

funny

angry

sad

wow