БНСУ-д хууль бусаар амьдрагч буй иргэдийн эсрэг баривчилгаа эхэлжээ

10-р сарын 2, 2025 - 06:58
1 сар өмнө
 0  39
БНСУ-д  хууль бусаар амьдрагч буй  иргэдийн эсрэг баривчилгаа эхэлжээ

БНСУ-д ажиллаж,амьдарч байгаа МОНГОЛ ИРГЭДИЙН анхааралд

 БНСУ хууль бус гадаад иргэдийн эсрэг Засгийн газрын хамтарсан 68 хоногийн шалгалт эхлүүллээ. Энэ шалгалт 2025 оны 9-р сарын 29-нөөс 12-р сарын 5-ныг хүртэл (68 хоног) үргэлжлэх юм байна.

Анхааруулга:

•Барилга, хүргэлт, түргэн хоол зэрэг салбаруудад хууль бус ажил эрхэлж буй гадаад иргэд

•Массаж, биеэ үнэлэлт, хууль бус зуучлал, зөвшөөрөлгүй оршин суух, хууль бус орж ирсэн иргэд

•Хуурамч баримт бичгээр хил нэвтэрсэн, зуучлагч үйл ажиллагаанд холбогдсон хүмүүс

•Эдгээр зөрчилд хамрагдсан гадаад иргэдийг цагдаа, Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам зэрэг байгууллагууд хамтран олноор нь шалган илрүүлж, албадан гаргах арга хэмжээ авах гэж байна. 

Төвлөрөх бүс: APEC 2025 арга хэмжээ болох бүс нутаг болон гадаад иргэдийн олноор суурьшсан газрууд.

Share:
39

like

dislike

love

funny

angry

sad

wow