Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

9-р сарын 30, 2025 - 11:45
1 сар өмнө
 0  13
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ. Өмнө нь Таван толгойгоос нүүрс ачсан жолооч хил давахын тулд замдаа зургаан удаа зогсож шалгуулдаг байсан. Үүнээс болж 20-30 км урт дараалал үүсэж, хэд хоногоор саатдаг байсан билээ.


Харин одоо бүх процесс цахимд шилжлээ. Жолооч хил рүү ойртонгуут ухаалаг гарц автоматаар машины дугаарыг уншина. Ачсан нүүрсний жинг хэмжинэ. Рентгенээр шалгаад, ямар ч хүнтэй харьцахгүйгээр шууд хил давах боломжтой. Боомт дотор лаборатори ажиллаж байгаа учраас нүүрсний дээжийг хот руу заавал илгээх шаардлагагүй. Шууд шинжилгээ хийлгээд, цаг алдалгүй хил нэвтрэх шинэ боломж нээгдэж байна. Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтэрснээр эдийн засгийн өрсөлдөх чадварыг ахиулсан том алхам болж байна.


Манай улсын нүүрсний нийт экспортын 50 хувь зөвхөн Гашуунсухайт боомтоор гарч байна.May be an image of 11 people and text that says 'CUSTOIE CUSTONE'

Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow