УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсад айлчилна

3-р сарын 5, 2024 - 07:16
10 сарын өмнө
 0  9
УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ оны хоёрдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн. Өнөөдөр буюу энэ сарын 5-9-ний хооронд Унгар Улсад айлчлахаар болжээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчилсан юм. Монгол Улс Унгар Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 74 дэх жилдээ амжилттай явж байна. Хоёр улс эртний түүхээр холбоотой улс орнууд бөгөөд сүүлийн хэдэн жилийн хугацаанд боловсролын салбар болон бусад олон салбарын хамтын ажиллагаа өргөжиж соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны чиглэлд шинэчилсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа юм.

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow