С.Баярцогт: Манай дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулна
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт “АН-ын даргын зөвлөлийн хурал өчигдөр болсон. Намын дарга, тэргүүн дэд дарга, 15 дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн АН-ын даргын бүрэлдэхүүнтэй энэ хурал Сүүдрийн Засгийн газрын үйл ажиллагааг явуулна. Тиймээс Засгийн газартай адил лхагва гариг бүрт хуралддаг.
Манай дэд дарга нар бодлогын асуудлыг хариуцахаар болсон.
-
О.Алтангэрэл-Хүний эрхийн бодлого
-
Р.Амаржаргал-Эдийн засаг, хөгжлийн бодлого
-
П.Батчимэг-ХАА, хөнгөн үйлдвэрийн бодлого
-
Ж.Баярмаа-Гадаад харилцаа, соёлын бодлого
-
С.Буяндэлгэр-Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого
-
П.Галиндэв-Зам тээврийн хөгжлийн бодлого
-
Ц.Жадамбаа-Мэдээлэл, технологи, хүнс, эмийн бодлого
-
Ш.Жандос-Төсвийн бодлого
-
И.Мөнхжаргал-Боловсрол, шинжлэх ухаан
-
Э.Одбаяр-Эрчим хүчний бодлого
-
Ч.Өнөрбаяр-Хуульзүйн бодлого
-
Т.Пүрэвхатан-Байгаль орчин, аялал жуулчлалын бодлого
-
Ш.Түвдэндорж-Батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлого
-
Ц.Уртнасан-Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлого
-
Р.Эрдэнэбүрэн-Барилга, хот байгуулалтын асуудлыг хариуцаж ажиллахаар боллоо.
Даргын зөвлөлийн дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлж байна" гэсэн мэдээллийг өгөв.