Э.Бат-Үүл: Хувийн хэвшлийхэн, бизнес эрхлэгчид,баялаг бүтээгчид бүгд хулгайч улстөрчдийн эсрэг босогтун!

2-р сарын 21, 2025 - 11:54
1 өдрийн өмнө
 0  68
Э.Бат-Үүл: Хувийн хэвшлийхэн, бизнес эрхлэгчид,баялаг бүтээгчид бүгд хулгайч улстөрчдийн эсрэг босогтун!

Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Батзандан томилогдож, улс төрчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлээд байна. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025.02.17-ны өдөр “Тавантолгойн ордын нэг хэсэг болох "Ухаа худаг"-ийг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах” 32 тоот захирамж гаргасан билээ. Стратегийн ордуудын 34 хувийг баялгийн санд төвлөрүүлэх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү захирамжийг гаргасан бөгөөд Засгийн газар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийж эхэлж байна.  Харин Нийслэл хотын дарга асан  Э.Бат-Үүл ийн жирэгжээ. Тэрбээр хэлэхдээ


"ЕС Оюун-Эрдэнэ хувьсгалд уриаллаа! Зөв! Баялаг бүтээгчид, татвар төлж улсаа тэжээж яваа хувийн хэвшлийг тонодог хулгайч данхар засгийг халах хувьсгал хийх хэрэгтэй! Батзандан шиг баялаг бүтээгчдээ шатаажлан дарамталдаг дээрэмчин төрийг халах хувьсгал хийх хэрэгтэй! Улстөрчидийн хулгайн алдагдлийг татвар, үнийн хөөрөгдлөөр иргэдийнхээ халааснаас шаадаг хулгайч төрийн эсрэг хувьсгал хийх хэрэгтэй! Хувийн хэвшлийхэн, бизнес эрхлэгчид,баялаг бүтээгчид бүгд хулгайч улстөрчдийн эсрэг босогтун!


гэжээ.

Share:
68

like

dislike

love

funny

angry

sad

wow