МАН-ын шинэ даргын бүртгэл Дээд шүүх дээр гацах ЗУРГААН үндэслэл

9-р сарын 29, 2025 - 10:47
2 сарын өмнө
 0  86
МАН-ын шинэ даргын бүртгэл Дээд шүүх дээр гацах ЗУРГААН үндэслэл

МАН-ын шинэ даргын бүртгэл Дээд шүүх дээр гацах 6 үндэслэл байгааг хуульчид тайлбарлаж байна! 

  •  Бага хурлын тооллогын комисс журам гаргах ёсгүй! Тэд зөвхөн тооллого л зохион байгуулах үүрэгтэй атал “дахин санал хураах журам” гаргажээ. 
  •  Бага хурлын ирцийг анхны байдлаар тогтоох ёстой буюу анх хуралдаан эхлэхэд бүртгүүлсэн 479 төлөөлөгчөөр тогтоох ёстой! Гэвч дахин санал хураалт явуулахдаа Бага хурлын гишүүдийг дахин тоолж 321 хүнээс тоолсон нь дүрмийн алдаа болжээ. Нэг үгээр тэд Бага хурлыг хоёр удаа хуралдуулсантай адил алхам хийсэн байна. 
  •  Хэн нэг нэр дэдшигч нь 2/3-ын санал авж байж намын дарга болох дүрэмтэй. Хэн ч тийм санал аваагүй. Журам гаргаж дахин санал хураасан гэх боловч Дүрмээс давсан журам байх ёсгүй юм. 
  •  Намын даргын ор гарсан тохиолдолд албажуулж байж дараагийн даргыг сонгох ёстой! Гэвч Л.Оюун-Эрдэнийн даргаа өгөх өргөдлийг албажуулж, орыг нь суллахгүйгээр дараагийн хүнийг сонгожээ.
  •  Бага хурлаас сонгогдсон даргыг Намын Их хуралдаа танилцуулж, албажуулах ёстой. Гэвч Их хурал нь хүлээж авахгүй дахин даргын сунгаа явуулах магадлал үүснэ. 
  •  Хурлын явц, түүний шийдвэрийг намын хяналтын байгууллага нь хүчингүй болгох, хууль бус гэж мэдэгдсэн. Иймд Улсын дээд шүүх бүртгэх боломжгүй нөхцөл үүсэх аж.
Share:
86

like

dislike

love

funny

angry

sad

wow