НӨАТ-ыг 5 хувь болгож буулгаснаар татвар төлөх иргэд, ААН-ийн тоо нэмэгдэнэ

1-р сарын 13, 2025 - 13:54
3 цагийн өмнө
 0  6
НӨАТ-ыг 5 хувь болгож буулгаснаар татвар төлөх иргэд, ААН-ийн тоо нэмэгдэнэ

УИХ-ын нэр бүхий гишүүд НӨАТ-ийг таван хувь болгож бууруулах хуулийн төсөл өргөн барих талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "УИХ-ын дөрвөн гишүүн Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан.


Энэ хуулийг 2019 онд өргөн барьсан ч хэлэлцэхгүй байж байгаад буцаагдсан. Одоо тус хуулийн төслийг дахин өргөн барьж байна. Өнөөдрийн байдлаар нийт 180 мянган аж ахуйн нэгж байгаагийн 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг 250 мянган иргэний 50 мянга нь л НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Үүний учир нь НӨАТ-ын татвар өндөр байгаатай холбоотой. 5 хувь болгосноор, татварын бааз суурь нэмэгдэж, татварын орлого багасахгүй байх боломжтой. Бусад орлого ч нэмэгдэх боломж бүрдэнэ. Ерөнхий  сайдын шинэчлэлийн ажилтай зэрэгцүүлэн иргэдэд хямд бараа бүтээгдэхүүн хэрэглэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна"


гэлээ.  

Share:
6

like

dislike

love

funny

angry

sad

wow