''MCS'' компани Ухаа худаг ордыг хууль бусаар авсан гэж үзэн, дахин хяналт шалгалт явуулах өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ

9-р сарын 29, 2025 - 10:56
1 сар өмнө
 0  64
''MCS'' компани Ухаа худаг ордыг хууль бусаар авсан гэж үзэн, дахин хяналт шалгалт явуулах өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ

Иргэн Г.Даваасүрэн энэ сарын 11-ний өдөр нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд "MCS" компани Монголын ард түмний өмч болох Ухаа худаг ордыг хууль бусаар авсан учир дахин хянан шалгалт явуулах хэрэгтэй гэж үзэж байна" гээд нийтийн өргөдөл санаачилсан байна.

Хэрвээ нийт 70 мянган иргэний санал авсан тохиолдолд УИХ-аас холбогдох ажлын хэсэг байгуулагдаж дээрх асуудлыг хэлэлцэх юм. Өнөөдрийн байдлаар 400 гаруй иргэний санал аваад байна.

Share:
64

like

dislike

love

funny

angry

sad

wow