Гал түймрийн улмаас 18 хүн түлэгдсэн, 19 иргэн нас баржээ

9-р сарын 26, 2025 - 13:28
2 сарын өмнө
 0  148
Гал түймрийн улмаас 18 хүн түлэгдсэн, 19 иргэн нас баржээ

Нийслэлийн хэмжээнд есдүгээр сар гарснаас хойш угаарын хийн хордлогын 49 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Улмаар 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн байна. Угаарын хийн хордлогод өртсөн иргэдийг шалтгаан нөхцөлөөр нь задалбал, хоёр өрх яндангаа хөөлөөгүй, зуухны битүүмж алдагдсан долоо, яндан зуухыг салгаж, өрхөө битүүлсэн 35, зуух яндан гэмтсэн гурав , яндан халаалт, сойлт хаасан хоёр өрх тус тус өртсөн байна.

49 өрхөөс нийт 38 өрх нь угаарын хийн мэдрэгчгүй, нэг өрх угаарын хийн энгийн мэдрэгчтэй, арван өрх ухаалаг төхөөрөмжтэй байсан.

Сүүлийн өдрүүдэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс долоо хоногт таван иргэн угаартаж нас барсан мэтээр  ташаа мэдээлэл түгээж нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөллөө. СХД, Налайх дүүрэгт хоёр өрхийн гурван иргэн бороотой өдрүүдэд яндангаа авч, өрхөө битүүлж угаартсан гэх мэдээлэл үнэн. Харин хоёр иргэн гал түймэрт өртөж нас барсан. Үүнийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаартаж нас барсан мэтээр ташаа мэдээлэл түгээсэн байна хэмээн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ хэлэв. Харин НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар: 2025 он гарсаар нийслэлийн хэмжээнд 1942 удаагийн объектын гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Алба хаагчид 260 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, угаартаж болзошгүй 2800 иргэнийг аюулгүй газарт гаргаж амь насыг нь авран хамгаалсан байна. Гал түймрийн улмаас 18 хүн түлэгдсэн, 19 иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Гал түймрийн дуудлагын 60 хувь гаруй гэр хороололд гарсан. 

Share:
148

like

dislike

love

funny

angry

sad

wow