Ш.Раднаасэд: Д.Амарбаясгалан гэж хүн ялах юм бол МАН нүүрсний хулгайчдын нам болно

9-р сарын 26, 2025 - 13:17
2 сарын өмнө
 1  51
Ш.Раднаасэд: Д.Амарбаясгалан гэж хүн ялах юм бол МАН нүүрсний хулгайчдын нам болно

УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр "УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр  МАН-ын  даргад өрсөлдөж байна. Д.Амарбаясгалан гэж хүн ялах юм бол МАН нүүрсний хулгайчдын нам болно.

  •  2.2 сая хүн хувьцааг нь эзэмшиж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэг хэсгийг “Админерал” гэж компани газартай нь өөртөө аваад явж болох уу. Тендерт ялаад нүүрсийг нь хилээр гаргачихсан байж болох уу. УИХ-ын шийдвэргүйгээр үүнийг хийсэн.
  • Ц.Чулуунзагдгүй Д.Амарбаясгалан, Д.Амарбаясгалангүй Ц.Чулуунзагд гэж байхгүй. Б.Ганхуяг ял авахдаа цөөн үг хэлсэн. Тэр үгэндээ хэний талаар яриад байгааг та нар сайн давтаж сонсоорой.

  • Энэ хүн өрсөлдөгч нараа нүүрсний хулгайч гэж зарлуулсан. Тэр 17 гишүүнээс ганц Н.Наранбаатар л сонгуульд өрсөлдсөн. Бүх өрсөлдөгчөө жагсаалаас гаргасан. Бүгдэд нь нэр хоч зүүсэн. Өөрөө энэ бүгдийнхээ горыг амсаж байна. Намайг өөрийнхөө зөвлөхөөр бичүүлж байгаад шалгуулсан. Холбож болох бүгдэд холбосон. Тухайн үед би АТГ-ын үүдэнд хэлж байсан. Энэ нэрсийг хуулийн байгууллага гаргаагүй, намаас өгсөн гэдгийг. Энэ үгийг нүүрсний хулгайч гэж зарлуулсан бүх хүн хэлж чадна. Тийм учраас маргааш МАН-ын Бага хурал хулгайчдаасаа салах ёстой. Хууль ялах уу, хулгайч ялах уу гэдгийг сонгоно. 
  • .Д.Амарбаясгалан гэдэг хүн  намын ерөнхий нарийн бичгийн даргыг найман жил хийсэн.  Энэ бол хөрөнгө, орлогоо мэдүүлдэггүй мөртлөө төр засгийн шийдвэрт шууд оролцдог албан тушаал. Бүх тендерт, томилгоонд оролцдог. Үүнийг тухайн үеийн сайд нар нь нотолж ярих ёстой. Хөрөнгө, орлогоо мэдүүлэхгүй гэдэг нь хууль хяналтаас хол, тийм ч учраас найман жил болсон.
  • Одоо шунал нь хэтрээд намын дарга болно гээд явж байна.
Share:
51

like

dislike

love

funny

angry

sad

wow