Г.Дамдинням: Арай нэг эерүүлж байсан ажлаа''Улаан хувьсгалч Дорж'' дүрдээ ордог нөхдөөр самруулчихгүй байгаасай

2-р сарын 20, 2025 - 19:35
1 өдрийн өмнө
 0  143
Г.Дамдинням: Арай нэг эерүүлж байсан ажлаа''Улаан хувьсгалч Дорж'' дүрдээ ордог нөхдөөр самруулчихгүй байгаасай

Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ талаар  УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр  "Уул уурхайн салбарын чиглэлээр АН хамтарсан Засгаас "амлан нэхэх" маягийн их апетиттай томилгоонууд аваад байх болов. АН-аас Салбарын сайд, Маргаан судлах комиссын дарга, одоо Маргаан хийх бүрэн эрхт төлөөлөгч нь томилогдож байх юм.


Энд мань эр Канад, Австрали гэх мэтээр жишээ аваад "нөгөө дүрээрээ" ярьжээ. Ярьсныг нь хараад, эрхэм нөхөр маань уул уурхайн салбараа ойлгодог л байгаа даа гэж бодогдов.

Төр засгийн төлөөллүүд маань жил бүрийн ОУ-ын уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулгануудад очиж "Бид алдаагаа ойлгосон. Одоо засаж байна" гэж олон жил хөрөнгө оруулагчдыг аргадаж гүйсээр арай нэг эерүүлж байсан ажлаа мань нөхөр шиг хэтрүүлж "Улаан хувьсгалч Дорж" дүрдээ ордог нөхдөөр самруулчихгүй байгаасай билээ.

Үр дүнг нь улсаараа хямарч туулсан түүх бидэнд багагүй байгаа юм сан. Стратегийн ордуудын лицензийн маргааны тухайд асуудал байгаа бол тэгээд ардчилсан орны хуулийн байгууллага шалгаад, болохгүй бол шүүхийн зарчмаараа шийдэгдэх биз ээ.


Уул уурхайн салбарын мэргэжил эзэмшиж судалж явдаг хүний хувьд ажиглаад л сууж байгаа болно. Элдэв нэр хоч "бүлэг"-т оруулаад нүдээд байв даа" гэх байр суурийг илэрхийлжээ.

Share:
143

like

dislike

love

funny

angry

sad

wow