М.Нарантуяа-Нара: Чам шиг улсаа зарж мөлжигчдийн гар хөл, бөгс бөөр болж яваагүй юм аа
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа М.Нарантуяа хоёрын дунд үл ойлголцол гарсан бололтой. М.Нарантуяа "Жудаггүй Жудагийн Баярмаад!!! Ёс зүйн хороонд өгнө гэнээ, ёстой өгөөд яв!
Энэ ажил чам шиг улсаа зарагсдын гар хөл бологчдод л амь заяа юу гэхээс маньд бол орж үзлээ, больж үзэхэд нээх гарзгүй юм!!! Миний аав жолооч явсан ч танайхан шиг бусдын амь амьдрал, амьдрах орон гэрээр тоглож яваагүй буянаа өнөөдөр сайхан эдэлж яваа юм! Охин нь болсон Нарантуяа-Нара би Японд ширээний хүүхэн хийж мөнгө олж явсан ч чам шиг улсаа зарж мөлжигчдийн гар хөл, бөгс бөөр болж яваагүй юм аа!!! Дээр нь хэлэхэд миний аав ариун цагаан хөдөлмөрөөрөө 1996 онд цав цагаан Mercedes Benz өөрөө Берлин орж авч байсан нь 6хан орцтой манай 9-р байрныхан сайн мэднэ ээ, харин чиг нэг!! Чи яаж ч дарвалзсан миний удам угсаанд хүн амьтан залилан мэхэлж хүний амьдрал баллаж улмаар амь насаа алдаж байсан түүх байхгүй юм! Харин сошиал юм хум дэлгэрээгүй цаг үед танайхны Хадгаламж Зээлийн хоршооноос болж хохирсон хүмүүсээс аргаа бараад амиа хорлосон хүмүүс хүртэл байдаг гэдэг шүү! 9300н хүн хохироосон хулгайчууд шүү дээ та нар!!!
Чиний наад нүүрээ татуулсан уу өнгө орсон уу бол 237 дахь асуудал!! Тэрнээс чинь ноцтой чимээгүй амьдралаараа хохирсон хүмүүсийн нэхэл танай удмыг тойрохгүй байх шүү!!! хэмээжээ.

