Инчеон Олон улсын нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлана

9-р сарын 18, 2025 - 17:48
2 сарын өмнө
 0  30
Инчеон Олон улсын нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлана

БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудлын үйлдвэрчний эвлэлээс маргааш буюу Баасан гарагт /2025.09.19/ ажил хаялт зарлах болсныг албан ёсоор мэдээлсэн. Уг ажил хаялтад тус нисэх буудлын 600 орчим ажилчид оролцох бөгөөд байгаль орчны цэвэрлэгээ, зорчигч тээврийн үйлчилгээ, автобус үйлчилгээ, зам тээвэр, чөлөөт бүсийн үйл ажиллагаа зэрэг хэсгүүдийг хамрах юм.Иймд БНСУ-ын Инчеон ОУНБ-ынхан ажил хаялт зарласан тул маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлд нисэх иргэд 3-4 цагийн өмнө ирэхийг анхааруулж байна

Инчеон ОУНБ-ийн зүгээс Нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдана гэж мэдээлж байгаа хэдий ч зорчигч бүртгэл, хилийн шалган нэвтрүүлэх, ачаа тээш хүлээн авах зэрэг үйл явцад бага зэргийн ачаалал үүсэж болзошгүй байгааг анхаарууллаа. 

Тухайн өдөр /2025.09.19/ МИАТ ТӨХК-ийн ОМ302 аяллын дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчид нислэгийн хуваарьт цагаас 3-4 цагийн өмнө Инчеон ОУНБ-д ирж, нислэгийн бэлэн байдлыг хангахыг МИАТ ТӨХК-аас сануулжээ. 

Ажил хаялт явагдах цагийн хуваарь:

9-р сарын 19 Баасан гараг

- Зам тээвэр, чөлөөт бүс: 09:00-18:00

- Зорчигч терминалын үйлчилгээ /мэдээлэл, зөвлөгөө/ 06:00-18:00

- Байгал орчны цэвэрлэгээ: 9-р сарын 19-ны 05:30 цагаас эхлэн 9-р сарын 20-ны 07:30 цаг хүртэл үргэлжилнэ.

Share:
30

like

dislike

love

funny

angry

sad

wow