Хоёр настай хүүгийн эрэлд зориулж ''Шунхлай'' шатахуун түгээх станц 5 сая төгрөгийн шатахуун хандивлажээ
Хоёр настай хүүг эрэн хайх эрлийн ажилд тус сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, ГТУА 46-р ангийн бие бүрэлдэхүүн цагдаагийн тасаг, малчид иргэд, уяачдын холбоо, Хөвсгөл аймгийн цагдаа , онцгойгоос бие бүрэлдэхүүн гээд 210 гаран хүн, 38 машин техник бүрэлдэхүүнтэй явуулж байна.
Хөвсгөл аймгийн Тариалант суманд алга болсон 2 настай хүүг эрэн хайх ажиллагаанд зориулан Хөвсгөл аймгийн Шунхлай шатахуун түгээх станц 5 сая төгрөгийн шатахуун хандивлажээ. Мөн Нутгийн иргэд, сайхан сэтгэлт хүмүүс эрэлд гарсан иргэдэд хоол хүнс зэрэг нэн шаардлагатай зүйлийг бэлдэж тусалжээ.

