Соёлын сайдын нөхөрт дайх үг

5-р сарын 12, 2023 - 15:06
2 жил өмнө
 0  31
Соёлын сайдын нөхөрт дайх үг

Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ цахим хуудастаа олон хүн гадаад явж ажиллаж үзэх хэрэгтэй, залхуу хүмүүс хаана ч явсан өөдлөхгүй гэсэн утга аястай пост нийтэлжээ. Үүнийг хараад Соёлын сайдын нөхөрт үг даймаар санагдлаа. Тодруулбал, урлагийн салбар тэр дундаа дуурийн театрын уран бүтээлчид цалин бага учир ямар ч урлагийн арга хэмжээнд оролцохгүй хэмээн цахим орчинд давалгаалсантай холбоотойгоор жиргэж гэж харагдав. Монголын урлаг соёлынхон  төдийгүй монголчууд нийтдээ "зүдэрч" явна.

Харин танд ёс суртахуун гэж байна уу гэж асуумаар санагдлаа. Өөрийн чинь хашиж буй алба, арай өнгөтэй яваа чинь мөнгөтэй айлын хүргэн болсных. Олон нийтээс илүүрхэх юм чинь энэ байж болох. Хальт харвал Соёлын сайдын нөхөр. Ахиулж харвал баян айлын ганц бор охины сэтгэлийг татсан азтай эр. Өөр юу байгаа гэж бүхэл бүтэн урлаг соёлын салбарынхны "зовлонг" тохуурхаж суугаа юм. Баян айлын хүргэнд дутагдах зүйл байхгүй бол авьяасаа үнэлүүлж чадахгүй байгаадаа тэд бухимдаж байна. Уг нь өөрөөс чинь илүү амьдрах боломж байгаа учир тэд ингэж байгаа юм. Тэднийг баалах эрх өөрт чинь бий юу? Бүгдийг нь гадаад руу хөөж, хар ажил хийлгүүлээд яах гэж байгаа юм? Урлагийнхан бол дэлхий хэмжээний театрт дуулчихсан, явж үзээгүй газар бараг байхгүй хүмүүс. Өөрийгөө Соёлын сайд гэж эндүүрээгүй биз? Зүгээр л Соёлын сайдын хүнсийг цуглуулаад  мөрөөрөө явна уу. Эсвэл өөрөө гадаад явж ажиллаад үзэх үү. Юун Соёлын сайдын нөхөр, баян айлын хүргэн цаашаа болох байлгүй.  Монголчууд гадаадад сурч, сурахынхаа төлөө ажиллаж болохоос биш өнөө маргаашаа аргацаахын тулд хар ажил хийж амьдрах ёсгүй.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow