Х.Энхсайхан насанд хүрээгүй гэж суллагдаж, хараад сууж байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нар хохирогч гэж тогтоогджээ

2024 оны зургаадугаар сард 12 хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөж цогцсыг чемодан болон шкафанд нуусан хэрэг гарсан билээ.
Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нь 10 гаруйхан хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан байсан хэмээдэг.
Чемдонтай цогцосны дэргэд эрэгтэй, эмэгтэй хоёр сууж байгаа зургийг талийгаачийн ээж олон нийтэд дэлгэж, улмаар хуулийнхнаас тусламж хүссэн. Дээр этгээдүүд нь одоогийн байдлаар хохирогч хэмээн шүүх хуралдаанд оролцохоор болоод буй.Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг прокурор тэднийг хэргийн хамжигч биш хохирогч гэж тогтоож удаа дараа эсэргүүцэл бичжээ.
Энэ тухай хуульч О.Батхүү "Босоо удирдлагатай энэ байгууллагад салхи оруулахгүй бол махны машин болоход тун ойрхон байна. Явж явж шүүх л эцсийн найдлага болдог. Олны анхаарал татсан хэрэг дээр хөлөө ачаад суучихсан 2 этгээдийг хэрэгт хамааралгүй гэж үзсэн газар нь прокурор. Шалгаад ир гэсэн газар нь" шүүх хэмээсэн юм.
Шүүхээс гаргасан тойм мэдээлэлд хүн амины энэ ноцтой хэргийг прокуророос 2024 оны 11 дүгээр сард шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр талийгаачдын өмгөөлөгч нарын зүгээс зураг дээрх Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг гэмт хэрэгт оролцоотой эсэх мөрдөн байцаалтыг дутуу хийсэн гэж үзсэнээр шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Харин прокурорын зүгээс дээрх хоёр этгээдийг хохирогч хэмээн дахин үзэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа нь анхаарал татаж байгаа юм. Талийгаач охины ар гэрийнхэн олон нийтэд мэдээлэл хийхээр зарлаад байгаа бөгөөд энэ сарын 17-нд охины гэгээн дурсгалд зориулж, төв талбайд хүндэтгэл үзүүлэхээр асаахаар болоод байна.
Амь хохирогчийн өмгөөлөгч хараад сууж байсан хамжигч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нар энэ хэрэгт зайлшгүй шалгах шаардлагатай гэсэн хүсэлт гаргаж. Анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаажээ. Прокурор эс зөвшөөрч, Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч тус шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн аж. Эл хэргийн прокуророор Г.Баясгалан, Г.Янжиндулам нар ажиллаж буй.
16 настай охин амиа алдсан хэрэгт 2 хүн яллагдагчаар татагдаад буй. Тодруулбал, насанд хүрээгүй Х.Энхсайхан уг хэрэгт холбогдож, түүнийг 6 сар цагдан хорьж байжээ. Гэвч насанд хүрээгүй хүүхдийг мөрдөн байцаалтын явцад зургаагаас илүү сар хорьж болохгүй тул 6 сар цагдан хориод сулласан байна. Тэрбээр өдгөө эрх чөлөөтэй, гадуур шалгагдаж байна.
Тэднийг шүүх хурал энэ сарын 17-нд товлогдсон. Хэрэг гарснаас хойш жил хагасын дараа дөнгөж урьдчилсан хэлэлцүүлэг товлогдоод байгаа нь энэ. Хэрэгтнүүд нийтдээ 7 өмгөөлөгч авч, 16 настай талийгаач охины ээжийн эсрэг ажиллахаар болсон тухай хохирогчийн ээж олон нийтэд мэдээлсэн юм. Амиа алдсан 16 настай хохирогч Ш-ийн өмгөөлөгчөөр Ч.Болд, Б.Солонго нар ажиллаж байгаа. Харин амиа алдсан 32 настай хохирогч З-гийн өмгөөлөгчөөр Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ нар ажиллаж байгаа аж.
2024.06.8-9-ныг шилжих шөнө 32 настай эмэгтэй З-гийн амийг хөнөөсөн. Улмаар шүүгээнд хийгээд 12 хонуулсан байв.Үүнээс 12 хоногийн дараа 2024.06.21-нд 16 настай Ш-ийн амь насыг хохироосон. Улмаар чемоданд хийж, зураг бичлэг хийсэн нь анхан байдлаар тогтоогдоод буй.
Талийгаач охиныг найзууд нь “Alice” гэж дууддаг байсан бөгөөд тэрээр найз нөхөд олонтой, нийтэч нэгэн байжээ. Гэмт хэрэгтэн Ц.Дагвадоржтой инстаграммаар танилцсан гэнэ. Хэрэг гарах өдөр хэрэгтэн охиныг найзтай нь гэртээ урьжээ.
Талийгаач найз охинтойгоо ариун цэврийн өрөө орохоор явж байхдаа өөр нэг нэг өрөөний хаалга татаж, тэнд эмэгтэй хүний цогцос байхыг харсан гэгдэж байна. Талийгаач охин тэр аюултай зүйлийг баримтжуулж зураг дарсан бөгөөд энэ үед хэрэгтэн олж харж, утсыг нь булааж аван охидыг гэрээс гаргажээ. Гэвч утсаа алдсан талийгаач охин шууд яваад өгч чадаагүй. Утсаа авахаар хэрэгтний гэр рүү буцаж ороход найзууд нь гадна үлдсэн гэж байна. Ингээд охин гарч ирэхгүй удсан учир найзууд нь элдэв муу зүйл бодохгүй яваад өгснөө бусдад ярьсан байдаг аж.
Харамсалтай нь энэ үед охин хэрэгтний гарт амиа алджээ. Зураг дээр охины цогцосны дэргэд суугаа хоёр бол Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар. Э.Ган-Эрдэнэ Ц.Даваадорж хоёр Шинэ Монгол сургуулийг төгссөн, Японд суралцаж байгаад ирсэн, хөл бөмбөг тоглодог, олон нийтийн сүлжээгээр дамжуулж охид хүүхнүүдтэй танилцаж, уулздаг нэгэн гэнэ.
Э.Номин-Эрдэнийн хувьд ШУТИС-д суралцаж байсан, хэрэгтнүүд болон Э.Ган-Эрдэнэтэй өмнөх найз нөхдийн холбоогүй, цахим сүлжээгээр танилцаж, уулзацгаасан нь тэр гэнэ. Энэ ноцтой хэрэгт Ц.Дагвадоржоос гадна Х.Энхсайхан гэгчийг татаад байгаа. Түүнийг хэрэгт хамжиж, талийгаачийг охиныг хөнөөхөд оролцсон гэж буруутгаж байгаа юм. Гэвч Х.Энхсайхан нь насанд хүрээгүй учир батлан даалтад гаргаж, байцаасан. Одоо ч хувийн баталгаатай гадуур байгаа аж.






