Галлагааны улирал эхэлж, шахмал түлш борлуулж эхэлжээ

9-р сарын 15, 2025 - 09:45
3 цагийн өмнө
 0  9
Галлагааны улирал эхэлж, шахмал түлш борлуулж эхэлжээ

Галлагааны улирал эхэлж, өнөөдөр /2024.09.15/-өөс шахмал түлш борлуулж эхэлжээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах юм байна. Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд борлуулалтын 274 цэгээр 1370 тонн шахмал түлшийг худалдан борлуулах аж. Энэ өвөл нийт гэрээт борлуулалтын 400 цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 379 иргэн гурвалсан гэрээ байгуулсан бол 274 цэгээс захиалга өгч баталгаажуулаад байна. сайн карт болон гар утасны апп ашиглан нүүрсээ худалдан авах боломжтой.

Иргэд "сайн" карт болон гар утасны “HOTULA” апп ашиглан нүүрсээ худалдан авах боломжтой. 10 дугаар сарын 15-наас зөвхөн гар утасны апп ашиглан нүүрс худалдан авдаг болох юм. Шахмал түлш нэг шуудай нь 25 кг. Борлуулагдах үнэ нь 3750 төгрөг байна.

10 дугаар сарын 1-нээс  шинэ хагас коксжсон түлш худалдаанд гарна. 25 кг буюу нэг шуудай нь 5000 төгрөг аж.

 Улаанбаатар хотын хэмжээнд ямар нэг байдлаар түүхий нүүрс оруулж ирэхийн хориглоно.

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow