ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медалийн болзол хангаж, маргааш мөнгөн медалийн төлөө тулалдах боллоо

Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын шилдэг тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Л. Алтанцэцэг медалийн төлөө Японы Хикару Шинохараг хожиж, хүрэл медалийн болзол хангалаа. Л.Алтанцэцэг хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар илт давуугаар ялалт байгуулж дэлхийн рингнээс дараалан медаль хүртэж буй Монголын анхны эмэгтэй боксчин болж, түүхэн амжилт бүтээлээ. Маргааш буюу 2025.09.13-ний орой Энэтхэгийн тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдах юм.






