Японд монгол 19 настай оюутан живж амиа алджээ

Японы Насакарасүяма хотын Нака голд усанд сэлж байсан дөрвөн монгол оюутны нэг болох 19 настай Х голын урсгалд живж амь насаа алдсан талаар тус улсын NHK мэдээлжээ. Энэ хэрэг Энэ сарын 7-ны өдрийн үдээс хойш 14:00 цагийн орчимд болсон байна.
Тухайн өдөр 14 цаг 40 минутын үед дөрвөн оюутны дундаас нэг нь голоос гарч ирээгүй гэсэн дуудлага ирсэн. Улмаар 1 цагийн дараа сураггүй болсон Монгол Улсын иргэнийг живсэн газраас 30 орчим метрийн зайнаас олж, эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч 2 цагийн дараа нас барсан. Тухайн үед ослын газарт усны гүн ойролцоогоор 3 метр урсгал ширүүн биш байсан. Одоогоор цагдаагийн байгууллага тухайн үеийн нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж байна" гэсэн мэдээллийг өгчээ.






