Жазз дуучин Э.Энжаргал буюу Энжи Германы “Deutscher Jazzpreis-2025 наадамд нэр дэвшжээ

Монгол дуучин нэр “Deutscher Jazzpreis-2025” наадамд дэвшжээ. Энэ бол жазз дуучин Э.Энжаргал. Урлагийн нэр нь Энжи. Тэрбээр уртын дууг жазз хөгжимтэй хослуулан дуулдаг бөгөөд энэ онцлогоороо жазз хөгжим сонирхогчдын дунд танигдаад байгаа юм. Энэ удаагийн шалгаруулалтад 1000 гаруй уран бүтээлч оролцохоор материалаа ирүүлснээс шүүгчид 22 уран бүтээлчийг шигшиж, төрөл тус бүрээр нь дөрвөн номинацид нэр дэвшүүлсэн байна.






