МУГЖ цолоор шагнагдах болсон жүжигчин С.Ариунбямба гэж хэн бэ?

10-р сарын 24, 2025 - 07:41
21 өдрийн өмнө
 0  227
МУГЖ цолоор шагнагдах болсон  жүжигчин С.Ариунбямба гэж хэн бэ?

 Тэрбээр СУИС-ийн 2000 оны төгсөгч. Жүжигчин, найруу­лагч гэсэн давхар мэргэжлээр дүүргэсэн юм. Төгсөөд театрт олон жил ажилласан. Тэр хугацаандаа дэлхийн болон Монголын 50 гаруй сонгодог жүжгүүдэд гол, туслах дүрүүдэд тогложээ. Хорь шахам дэлгэцийн бү­тээлд оролцсон байна. Түүний Аав маань гавьяат жүжигчин  Сүхээ. Ээж  нь бас урлагийн хүн. Олон жил театрт ажилласан хүн. Жаахан байхаасаа л  аав, ээжийгээ дагаж бригадаар их явна. Театрт очно. Аав, ээжийгээ  ажиллаж байхад наагуур цаагуур нь явж нүүр будаг хийж байгааг нь хараад суудаг хүү байсан тухайгаа тэр дурсан ярьж байсан. Анх 2002 онд “Гашуун аялгуу” гэдэг кинонд  Бат гэдэг залуугийн дүрийг бүтээжээ.No description available.

  С.Ариунбямбыг энэ үеийн жүжигчид дотроо хамгийн дотортой жүжигчин гэдэг . Түүнийг эсрэг дүрийн баатар гэлцдэг. “Аравт”, “Үргээлэг”, “Луйвар”, “Содура”, “Ану хатан”, “2000”, “Ларьдма” зэрэг олон кинонд тоглосон. Мөн УДЭТ-т ажиллан 60 гаруй жүжигт дүр бүтээсэн юм.


 С.Ариунбямба “Жүжигчид ажлын найман цагт л уран бүтээлээ бодож, ажиллана гэж байхгүй. Үргэлж л нөгөө дүр нь бодогдоостой. Боссон ч, суусан ч, идсэн ч, уусан ч бодогдоно. Шөнө зүүдэлнэ” гэж ярьж байв.  Жүжигчин С.Ариунбямба Хятад Хонконгийн кино зах зээлд хөл тавьж,  “The Longest Day in Chang’an кинонд тэрбээр түрэг баатрын дэд даамал Ма Гэ Ар-ын дүрд тоглосон.   Хятадын сувгуудаар цацагдаж эхэлсэн The Longest Day in Chang'an буюу монголчилбол “Чанг Ан-д болсон 24 цаг” хэмээх түүхэн цуврал кино өнөөдрийг хүртэл Хятадын киноны “топ 10”-ийг тэргүүлсээр байна. Уг киноны үйл явдал Тан улсын үеийн нийслэл Чанг Ан-д өрнөх бөгөөд Түрэгийн цэргүүдийн бослогыг дарахаар зэхэж байгаагаар эхэлдэг. Тангуд Түрэгүүдийг эзэлснийг эсэргүүцэн боссон сайн дурын шилдэг 50 түрэг баатрын дэд даамал Ма Гэ Ар-ын дүрд жүжигчин С.Ариунбямба тоглосон юм. Энэ нь хоёрдугаар гол дүр буюу эсрэг талын гол дүр. Энэ кино Япон, Сингапур, Малайз, Вьетнам зэрэг Азийн олон орон, Америкт хүртэл гараад байгаа. 


  Жүжигчин С.Ариунбямбын аав МУГЖ Ч.Сүхээ. Дундговь аймагт жүжигчин, найруулагч даргаар удаан ажилласан Гавьяат жүжигчин аавынхаа авъяасыг өвлөж авсан гэдэг.

 Харин түүний охиных  бас жүжиглэх авьяастай гэгдэж буй. Авъяаслаг жүжигчний охин 2018 онд урт үстэй бүсгүй шалгаруулах улсын уралдлаанд амжилттай оролцож байсан юм. Ийнхүү нэг гэр бүлээс гурван үеийн удам дамжсан жүжигчин төрөх нь ээ.No description available.

Share:
227

like

dislike

love

funny

angry

sad

wow