Ц.Чулуунзагдыг 30 хоног хориход ''хадгалах'' төлөвлөгөө

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд баривчлагдаж, МАН-ын Хяналтын хороо хуралдах чимээ гарч эхлэв. УИХ-ын дарга, МАН-ын генсек асан Д.Амарбаясгалангийн баруун гар болох Ц.Чулуунзагдыг баривчлан саатуулсан нь цаанаа учиртай гэнэ. Удахгүй болох МАН-ын Бага хурлын үеэр түүнийг 30 хоног хориход "хадгалах" сонирхол байна. Энэ нь МАН-ын дүрмийн дагуу Бага хурлаараа намын даргаа сонгож болох бөгөөд уг өрсөлдөөнд Д.Амарбаясгалан оролцож магадгүй гэсэн болгоомжлол.
Учир нь Ц.Чулуунзагдыг баривчлахдаа өгсөн гол мэссэж нь "Бор тээг, Админерал ХХК-тай холбоотой" хэмээсэн байдаг.
Одоогоос хоёр, гурван жилийн өмнө нүүрсний сонсгол дээр уг асуудлыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр удаа дараа ярьж, мэдээлж энэ нь ил болж байсан асуудал.Шалгах байсан юм бол шалгаад аль хэдийнэ дууёихсан байх л асуудал. Харин аль хуучин, өнгөрсөн асуудлыг сөхөж буй нь цаанаа учиртай гэж улстөрчид үзэж байна.
"Г.Занданшатар бол Ерөнхий сайд болохдоо л МАН-ын дарга болох нь тодорхой байсан. Түүнтэй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөх сураг гарсан нь Ц.Чулуунзагдаар илэрлээ, нэгдүгээр хүн сануулга өглөө гэсэн далд агуулга явж харагдсан. Өнгөн дээрээ бол ийм. Харин хачир дээрээ 15 давхараас яс хаяж, АТГ-аар Ц.Чулуунзагдыг хориулаад түүнийгээ Ерөнхийлөгчийн сануулга мэтээр ойлгуулах найруулга явлаа даа гэх хүн ч таарав. 15 давхарынхан одоохондоо хүчтэй хэвээрэй байгаа бөгөөд зарим хуулийнхныг ийн хөдөлгөсөн гэх яриа ч байна.
МАН-ын Бага хурлаараа намын даргаа сонгох, өрсөлдөөн хоолойгоор татаж, ил далд намын гишүүдийг зарим эксүүд хайрцаглах гэж оролдож байхад МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдаар "туг тахьсан" нь нэг бус нэлээд хэдэн "нүүдэл" харсных аж.






