Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд нь өнөөдөр АТГ-аас нэгжлэг хийжээ

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын хамаарал бүхий газар өнөөдөр нэгжлэг хийсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээллийн мөрөөр нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна.
Тухайлбал түүний гэрт болон ажлын байранд нь өнөөдөр /2025.09.10/ АТГ-аас нэгжлэг хийжээ. Энэ нь явж явж өнөө нүүрсний хэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн байж болзошгүй байна. Харин албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын хамаарал бүхий газар нэгжлэг хийсэн нь үнэн. Энэ талаар одоохондрр дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй" хэмээсэн юм.
Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол болж байхад Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдтай холбоотой мэдээллүүд гарч байсныг санаж буй байх. Учир нь “Админерал” ХХК-ийн 80 хувийг Ц.Лхамжав, 20 хувийг БНХАУ-ын иргэн Хасбаатар эзэмшдэг . “Админерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Лхамжав нь МАН-ын хэвлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах гэдэг нь энэ үеэр ил болж байсан. Тэрбээр “Админерал ХХК-д хөрөнгө оруулсан гадаадын хоёр компанитай хамтраад, баяжуулах үйлдвэр барья гээд судалгаа хийсэн. Судалгаагаар баяжуулах үйлдвэр барих боломжтой гэж гарсан. Бортээгийн нүүрс рүү орох бодол байгаагүй. Компаниа байгуулчихаад, “Үйлдвэр барих газар олгооч” гээд Цогтцэций сумын ЗДТГ руу хандсан. Тэд “Хуурай үйлдвэр их мундаг юм байна, говьд их тохиромжтой юм байна, арванхоёрдугаар сард ирээрэй” гээд биднийг явуулсан. Ингээд бусад гурван компанитай уулзаад, түншлэл болоод орсон. Манайх дангаараа орвол шаардлага хангахгүй. Тиймээс хамтарсан, хуулиар хамтарч олох боломж байсан. Манай компани нэг ч төгрөгийн орлого олоогүй. Харин зургаан тэрбумын татвар төлсөн. 423 сая төгрөгийг нийгмийн даатгалд төлчихөөд байхад огт НДШ төлөөгүй байна гэж шинжээч худал ярьж байна” хэмээж байсан.
Харин Ц.Чулуунзагд “Би төрд ажилладаггүй, намын албан тушаалтан. Энэ компанитай холбоотой ямар ч асуудал надад байхгүй. Д.Амарбаясгалан надад нөлөөлөөгүй гэж байсан удаатай.






