МАН-ын дарга Н.Энхбаяр намрын халуун улс төрийг хурцатгахаар ил гарч ирж мэдээлэл хийлээ. Хоёр ч удаа Ерөнхийлөгчөөр ажиллаж явсан тэрээр сүүлийн үед улс төр "хурцатгах" том ажлыг хийдэг болоод удаж байна. Зарим хүн Н.Энхбаяр "Буян"-гийн Б.Жаргалсайханы араас орлоо шүү хэмээн шоглож суух аж.
Тэрбээр "Миний анхааруулсан зурваст Л.Оюун-Эрдэнэ сайд зүрх дардаг. “Уулзъя” гэхээр мөн л зүрх дардаг. Гурван сар надад зүрх дарсан. Би зүрхийг “Ойлголоо, удахгүй уулзъя” гэж ойлгосон. Гэвч уулзаагүй. Иймд мэдээллийг олон нийтэд задлах гэж их цаг алдлаа.
“Гурвыг цогцоор нь” нэртэй гэрээг шүүмжлэн байр сууриа илэрхийлэв. Түүний хэлснээр уг гэрээ 10 тэрбум ам.долларын алдагдалтай байгуулагдсан бөгөөд улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулах эрсдэлтэй байна. Манай хамгийн үнэтэй коксжих нүүрсийг 250 сая тонноос 55 хувийг нь сорчилж, 35 хувийг харьцангуй чанартай, үлдсэн 10 хувийг хамгийн бага үнэтэй чулуун нүүрс болгон ангилсан. Ингэснээр тонн тутамд ойролцоогоор 40 ам.долларын алдагдал тооцогдож байгаа нь нийтдээ 10 тэрбум ам.долларт хүрч байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын гэрээний ноцтой асуудлын талаар уулзаж, зөвлөх хүсэлтэй байсан" хэмээсэн юм.
Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдынхаа албаас огцроод гурван сар болж байхад МАХН-ын Н.Энхбаяр дарга "зүрх дарсныг" бодоод гурван сар хүлээсэн хэрэг үү гэсэн асуулт гарч байгаа юм. Хэрэв энэ гэрээг үнэхээр буруу, улс эх оронд хор учруулна гэж бодсон бол тухайн үед нь мэдээлэхгүй, яагаад одоо гэж...
МАН-д ямар нэг асуудал үүсэхэд тэрбээр мэдээлэл хийж, хүү Э.Батшугарыгаа өөрийн баруун гар гэгддэг Б.Тулгыг Боомтын сайд ч болгосон. Одоо бол Э.Батшугар хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдож, бүр сайд болоод байгаа.
Монголын төрийг толгойлж байсан хүн мэдээллийг гурван сар нууна гэж байж болох уу гэдгийг олон нийт хөндөж байна.