Яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамц, ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр нарыг баривчилжээ

9-р сарын 11, 2025 - 19:23
2 цагийн өмнө
 1  184
Яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамц, ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр нарыг баривчилжээ

ЭХЯ-ны байранд шалгалт хийжээ. Тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцын ажлын байр болон гэрт нь хууль хяналтынхан нэгжлэг хийсэн байна.

 Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг улсын комисст хүлээн авахдаа хууль зөрчсөн гэж үзэж буй бололтой. Авлига авсан байж болзошгүй  хэмээн үзэж байгаа аж.  Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж,  ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан  байна. Одоогоор түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ.

Дэлгэрүүлбэл, Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг улсын комисст хүлээн авахдаа авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир нь гүйцэтгэл дутуу, зураг төсвийн дагуу баригдаагүй байгууламжийг улсын комисст хүлээн авах шийдвэр гаргаж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж буруутган мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

 Мөн энэ хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг хуулийн байгууллагаас баривчлан, шалгаж эхэлсэн байна. Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилсан байна. Тэрбээр хахуулийн мөнгөөрөө “Lexus 600” маркийн машин худалдан авсан байсныг хураагаад байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн уг хэрэгт Эрчим хүчний яамны албан тушаалтнууд, ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд холбогдсон  бөгөөд  одоогоор  бусдынх нь нэр тодорхойгүй байна. 

Share:
184

like

dislike

love

funny

angry

sad

wow