13 тээврийн хэрэгслийг ачиж, 229 жолоочид арга хэмжээ авчээ

Нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Гудамж замын хяналт шалгалтаар 829 тээврийн хэрэгслийг шалгаж, 229 жолоочид арга хэмжээ авч, 13 тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэн, зорчих хэсгийг чөлөөлсөн. Иргэд та бүхнийг тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, бусдын хөдөлгөөнд саад болохгүй байхыг зөвлөж байна.






