Путинийг Монголд баривчлахгүй

9-р сарын 2, 2024 - 08:59
4 сарын өмнө
 0  35
Путинийг Монголд баривчлахгүй

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад айлчлах тов гарсан нь дэлхий нийтийн анхаарлын төв ороод байна.

 2023 оны гуравдугаар сард Хааг хотод төвтэй Олон Улсын Эрүүгийн Шүүх (ОУЭШ) дайны гэмт хэрэгтэй холбогдуулан түүнийг баривчлах захирамж гарсан юм. Үүний улмаас Ромын Дүрэмд нэгдсэн тус шүүхийн гишүүн орнууд Путинийг газар нутагт нь ирвэл баривчлах үүрэг хүлээсэн. ОУЭШ болон Оросын эзлэн түрэмгийлэлд өртсөн Украин улсын гадаад хэргийн яам Путинийг баривчлахыг Монголын эрх баригчдад уриалаад буй. Кремлийн хэвлэлийн алба Монголын талтай сайтар ярилцаж тохиролцсон тул баривчлах аюул байхгүйг мэдэгджээ. 

Share:
35

like

dislike

love

funny

angry

sad

wow