''Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам''-ын хил холболтын гэрээг Ерөнхий сайд албажуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Энэ хүрээнд өнөөдөр /2025.02.14/ Монгол Улсын Ерөнхий сайд болон БНХАУ-ын Ерөнхий сайд нарын уулзалтаар төмөр замын хил холболтын гэрээг албан ёсоор зурна. Түүнчлэн Ерөнхий сайд тус улсын Харбин хотноо зохион байгуулагдаж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадмын хаалтын ёслолд оролцоно.






