Хүрэл медалийн төлөөх тулаанд Х.Билгүүнсайхан ялагдлаа

Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тулаанууд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 55 кг жинд Х.Билгүүнсайхан Испани улсын тамирчин Серрано Лозанотой тулалдаж ялагдал хүлээлээ.
Үргэлжлүүлээд 2 тулааны дараа О.Бямба-Эрдэнэ эзэн орны тамирчин буюу Их Британи Тамирчин Одел Камаротой медалийн төлөө тулалдана.






