Гар утсаа хулгайд алдаж, удалгүй тухайн иргэний данснаас 10 сая төгрөгийг бусад руу шилжүүлжээ

Өнгөрсөн сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг маркийн гар утсаа хулгайд алдаж, удалгүй тухайн иргэний данснаас 10 сая төгрөгийг бусад руу шилжүүлсэн байна. Иргэд та бүхэн таны хувийн мэдээллийг хадгалсан гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжийн аюулгүй байдлыг сайтар хангах, гар утас болон бусад ухаалаг төхөөрөмж, интернэт банкандаа хялбар нууц үг оруулахаас татгалзан, сонор сэрэмжтэй байж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.






