''Тосон'' дулааны цахилгаан станцын 9 МВт чадалтай эхний блокийг сүлжээнд залгажээ

1-р сарын 20, 2025 - 07:45
9 цагийн өмнө
 0  8
''Тосон'' дулааны цахилгаан станцын 9 МВт чадалтай эхний блокийг  сүлжээнд залгажээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумд хэрэгжиж буй “Тосон” дулааны цахилгаан станцын 9 МВт чадалтай эхний блокийг баасан гарагт(2025.01.17) сүлжээнд залгажээ.

Анх 2022 онд 30 МВт хүчин чадалтай уг станцын төсөл эхэлсэн билээ. "Эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээг 2024 оны наймдугаар сард хийсэн бол арваннэгдүгээр сард 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110/35/10кВ-ын "Тэлмэн" дэд станцад холбосон юм.
Төслийг “ЖЕМ групп” ХХК-ийн эзэмшлийн “Тосон Энержи” ХХК 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй бөгөөд цаашдын үйл ажиллагааг мөн хариуцан ажиллах юм.

Share:
8

like

dislike

love

funny

angry

sad

wow