ОХУ-ын Ерөнхийлөгч жүжигчин Стивен Сигалд “Найрамдал одон” хүртээжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холливүүдийн алдарт жүжигчин Стивен Сигалын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Найрамдал одон”-г хүртээжээ. Тэрээр 2016 онд ОХУ-ын иргэншилтэй болж, Путин өөрийн биеэр паспортыг нь гардуулж өгч байв. Мөн түүнийг 2018 онд тус улсын Гадаад хэргийн яам Орос-Америкийн хүмүүнлэгийн элчээр томилж байсан билээ. Стивен Сигалын тухайд олон жилийн турш Путиний дэмжигч байсаар ирсэн гэдэг.