Зарын дагуу очиж, дээрэмдүүлж, зодуулсан хэрэг гарчээ

9-р сарын 10, 2025 - 12:19
4 цагийн өмнө
 0  41
Зарын дагуу очиж, дээрэмдүүлж, зодуулсан хэрэг гарчээ

Энэ сарын 4-ний өдөр иргэн Э нь цахим орчинд байршуулсан "Санхүү авна" гэх зарын дагуу үл таних хүнтэй холбогдож, ХУД-т байрлах нэгэн орон сууцанд очиж, зодуулж, бусдад дээрэмдүүлж зодуулсан гэх дуудлага бүртгэгджээ. Шалгалтын ажиллагаагаар тухайн иргэнийг ХУД-ын нутаг дэвсгэрт байх  байранд очиход үл таних эрэгтэй, эмэгтэй нийлсэн нийт дөрвөн хүн бичлэг хийж, улмаар автомашин, гар утас, бусад үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмджээ.

 Иймээс цагдаагийн байгууллагаас зарын дагуу бусдын заасан хаяг байршилд очихгүй байхыг анхааруулж байна.

Share:
41

like

dislike

love

funny

angry

sad

wow