Италийн шигшээ баг Дэлхийн хошой аварга болж, ялагдаагүй цуврал 36-д хүрлээ

Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ-ий алтан медалийн төлөөх тоглолт өндөрлөлөө. Алтан медалийн төлөө дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж буй Итали улсын баг Туркийн багтай тоглож, 3:2 гэсэн ээлжийн харьцаагаар хожлоо. Ингэснээр тэд дэлхийн хошой аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлж байна. Харин Турк улсын баг мөнгөн медаль хүртэж, шинэ түүх бичлээ.
Ийнхүү 2025 оны Дэлхийн аваргаар Италийн баг шадгарч Дэлхийн хошой аварга боллоо. Туркын шигшээ баг улсынхаа түүхэнд шинэ хуудас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль зүүв. Италийн багийн ялагдаагүй цуврал 36-д хүрлээ.






