Украины Засгийн газрын байр Оросын довтолгоонд өртжээ

ОХУ-ын нисгэгчгүй онгоцоор Киевийг довтолсон байна. Энэ үеэр Украины Засгийн газрын байр Оросын довтолгоонд өртжээ. Украины Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат ням гарагт болсон халдлагыг 2022 онд Оросын довтолгоо эхэлсэнээс хойших нисгэгчгүй онгоцны хамгийн том цохилт боллоо хэмээн ярьжээ.
Орос, Украины сөргөлдөөн эхэлсэнээс хойших хамгийн том агаарын довтолгоонд гэдгийг ажиглагчид мөн батлаж байна.
Энэ довтолгооноор Киев дэх Засгийн газрын төв байр өртөж, гурван хүн, түүний дотор нэг нярай амь үрэгдсэн тухай Украины албаныхан ням гарагт мэдэгдэв.
Украины нийслэлийг чиглэсэн нисгэгчгүй онгоц, пуужингийн довтолгоонд 18 хүн шархдаж, олон тооны барилга байгууламж шатжээ.
Киев дэх Сайд нарын танхимын дээврээс утаа гарч, засгийн газрын байр анх удаа дайралтад өртөж, дээвэр болон дээд давхрууд нь эвдэрч сүйдсэн гэж Ерөнхий сайд Юлия Свириденко мэдэгдсэн байна.






