"Буянт ухаа 2" өдөр өнжүүлэхийн хариуцлагагүй байдлаас болж хүүхэд бэртжээ
Нэгэн иргэн хүүхдээ бэрсэн талаар цахим орчинд мэдээлсэн. Тэрбээр "Буянт-Ухаа 2" хороололд үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэх төвийн багшийн хариуцлагагүй байдлаас үүдэж хүүхэд минь бусдад зодуулчихлаа. Өдөр өнжүүлэх төвүүдийг сайн судалж байж хүүхдээ өгөөрэй. Охин минь дэндүү хариуцлагагүй өдөр өнжүүлэхээс болж насан туршдаа ийм муухай сорвитой боллоо. Хүүхдээ бүтэн өдөржин гадаа орхидог газар байдаг л юм байна. 10 хүүхэд аваад орж чадахгүй арай арчаагүй юу. Нийгэм ямар байгаа билээ. Охин үрд минь үүнээс муу зүйл тохиолдоогүйд л талархъя" гэжээ.