100 саяын хахууль өгсөн захирлын хэрэг шүүхэд шилжлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагад тендерт шалгарсан байгууллагатай гэрээ байгуулах, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгуулж, хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлд хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан Л.Б, Э.Б, Г.А нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дээрх албан тушаалтнуудад нийт 155 сая төгрөгийн хахууль өгсөн Б.Д, тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан Л.Б -д 100 сая төгрөгийн хахууль өгсөн “Ө” компанийн гүйцэтгэх захирал Д.Б, Ц,Б нарт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1,3 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.
Мөн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.






