Гудамжинд бусдыг бүлэглэн зодсон хөвгүүдийг эрэн сурвалжилж байна

10-р сарын 22, 2024 - 10:50
4 цагийн өмнө
 0
Гудамжинд бусдыг бүлэглэн зодсон хөвгүүдийг  эрэн сурвалжилж байна

Цахим орчинд  гурамжинд хөвнүүд бусдыг бүлэглэн зодож буй бичлэг тархсан билээ. Тэдний эл үйлдлийг  нэгэн эмэгтэй бичиж авч олон нийтэд тараасан байна. Тэрбээр энэ явдалд шүүмжлэлтэй хандаж тэдэнд зохих ёсны шаардлага тавьж буй нь бичлэгт харагддаг. Тэгвэл энэ явдал өнгөрсөн шөнө СХД-ийн 38 дугаар хороо Залуус хороололд болжээ. Зодоон хийсэн хөвгүүд  15-18 насны залуус  байсан байна. Тэд олон нийтийн газар чанга дуу чимээ гаргахгүй байх шаардлага тавьсан залууг зодсон аж.  Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд хөвгүүдийг олж тогтоохоор ажиллаж байгаа юм байна. 

Share:
37

like

dislike

love

funny

angry

sad

wow