Иргэн О.Осоржамааг хутгалж зугтаасан хүнийг эрэн хайж байна
Өнгөрсөн шөнө /2024.09.17-18/ цахим орчинд иргэн О.Осоржамааг бусдад хутгалуулсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Энэ тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад "2024.09.17-ны өдрийн 21 цагийн үед цагдаагийн байгууллагад “автобусны буудал дээр хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад 30 настай, эрэгтэй О нь хутгалуулсан шархтай байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байна" талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. О.Осоржамааг хутгаад зугтсан этгээдийг олоогүй байгаа бөгөөд сэжигтнийг хайж байна.