Хүүхдийн мөнгийг есдүгээр сарын 18-нд олгоно

Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцууллаа. Тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг энэ сарын 15, 25-нд олгох бөгөөд насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг есдүгээр сарын 25-нд олгох хуваарь гарсан байна. Мөн хүүхдийн мөнгийг есдүгээр сарын 18-нд олгохоор болжээ.






