Өдөр өнжүүлэхэд явдаг байсан 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас баржээ
Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ. Амиа алдсан хүү Чунчоннамдуд байрлах өдөр өнжүүлэх төвд явдаг байсан ба унтлагын цагаар хүүхдийн найруулдаг сүү ууж байгаад гэнэт нас баржээ.
Тус өдөр өнжүүлэх төвийн багшийн өгсөн мэдээлэлд хүү сүү ууж байх үед гэнэт амнаас нь хөөс сахран, бие нь хөхрөн, зүрх нь зогссон байна. Хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь нас баржээ.
Задлан шинжилгээгээр хүү гаднын нөлөөгүй нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд хэрэглэж байсан хүүхдийн сүүнд асуудал байсан эсэхийг шалгахуулах болсон байна.
Өдөр өнжүүлэх төвийн камерын бичлэгийг нарийвчлан шалгах ажил үргэлжилж байна гэжээ.