Б.Оргил-Эрдэнийн дүү Б.Од-Эрдэнэ: Ахыгаа эрэн сурвалжилж байна

“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийн мансуурсан байж болзошгүй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд цацагдаж гадаадаас тэрхүү лайваа цацсаныг ЦЕГ-аас мэдээлсэн. Харин түүний дүү Б.Од-Эрдэнэ түүнтэй холбоо бариагүй 8 хоносон тул ахыгаа эрэн хайж байгаа талаараа мэдээлэв. Тэрбээр "Шинэ 7 хоногийг таагүй мэдээгээр эхэлүүлэх нь дээ. 2025.04.06- аас хойш 2025 оны 4 сарын 14-ны 05:34 минут хүртэл. Нэг ч сураг алга. Нэг ч чимээ алга. Монголчууд нэгнээ бариад идчихэв вүү. Хар буруу санаж болохгүй ч нэгнийхээ толгойг л бүү залгичихсан байгаасай. Гэр бүлийн минь ганц амин хайртай ах минь. Хэдэн ч өдөр нойргүй хонов. Хэдэн ч өдөр шаналж юм бодов" хэмээжээ.






