''Рэд рок катеринг'' ХХК-ийн хоолноос 197 хүн хорджээ

Цогтцэций суманд байрладаг хоол хүнсний хангамж үйлчилгээ авдаг дөрвөн компанийн ажилчдын дунд хоолны хордлогын шинж тэмдэг энэ сарын 9-ний өдөр илэрсэн байдаг. Одоогоор хоолны хордлогын 197 тохиолдол бүртгэгдээд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн.197 ажилтныг хоолны хордлогод оруулсан, уурхайд катерингийн үйлчилгээ үзүүлдэг компани нь Бодь группийн охин компани болох Рэд рок катеринг ХХК байсан талаар эх сурвалжууд мэдээлж өгч байна.






