Засгийн газар Хангайн бүсийн төв Архангай аймагт 23 сайд, 7 гишүүн тэргүүтэй хуралдаж байна

4-р сарын 14, 2025 - 10:37
1 өдрийн өмнө
 0  11
Засгийн газар Хангайн бүсийн төв Архангай аймагт 23 сайд, 7 гишүүн тэргүүтэй  хуралдаж байна

Засгийн газар Хангайн бүсийн төв Архангай аймагт 23 сайд, 7 гишүүн тэргүүтэй албаныхан хуралдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр  “Бүсийн зөвлөлийн хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан билээ.Энэ хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан өнөөдөр /2025.04.14/ Архангай аймгийн “Ара Арена” цогцолборт эхэллээ. Хуралдаанд Бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хангайн бүсийн аймаг, сумдын удирдлага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцоно.

Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow